Байгууллага нь эрх мэдлийн хэвтээ зохион байгуулалттай учир шинэ, хуучин гэлтгүй бүх гишүүдийн байгууллагад оруулах хувь нэмрийг үнэлж, хөхиүлэн дэмжинэ.
Сардаа бид 2 удаа уулзалддаг. Бидний үйл ажиллагаанд мэтгэлцээн, кино-марафон, олон улсын бисексуалуудын кафе, лебиян үдэшлэг, сургалт, парти зэрэг үйл ажиллагаа багтахаас гадна хааяа хөгжим сонсон энгийн өнгөрөөдөг. Манай үйл ажиллагааны талаар мэдээлэл авах, эсвэл тодорхой санал хүсэлт байвал манай цахим шуудангийн жагсаалтад pangea@lgbt.dk хаягаар өөрийгөө бяцхан танилцуулж, өөрийн хүсэлт, бүртгүүлэх тухайгаа дурьдаарай. Хэрэв та манай байгууллагын дундаж гишүүний адил бол таныг бид листдээ оруулна.
Манай бүлгийн үйл ажиллагааг сонирхсон хүмүүс Аргентин, Колумб, Бразил, Мексик, АНУ, Канад, Норвег, Швед, Финлянд, Их Британ, Хорват, Серб, Румын, Македони, Литв, Орос, Украйн, Итали, Грек, Испани, Португал, Франц, Турк, Молдав, Тайланд, Вьетнам, Филиппин, Хятад, Тайван, Сингапур, Судан, Сомали, Уганд, Морокко, Намиб, Конго, Австрали, Иран гэх мэт улсуудаас ирсэн хүмүүс байна.
Бидний дунд бүх насны, голдуу 20-оос 45 насны бисексуал, транссексуал буюу хүйсээ солиулсан хүмүүс, лесбиян, гей хүмүүс байдаг.
PANGEA - Copenhagen International LGBT Network